Friday, May 22, 2009

Сайхан гэж хэлэх чамд багадна


Сайхан гэж хэлэх чамд багадна
Саваагүй үг унагавал нүдэнд чинь гуниг бууна
Хайртай гэж хэлсэн минь цөөдөхгүй
Хяруу цайрах намар цагаар хуучирахгүй
Бодлогошронгуй хачин тунгалагхан чиний ертөнцөд
Богинодсон даашинзтай хонгор нас минь үлдсэн
Ангир намрын анирыг хөндөж алтан үгээ чамд хэлсэн
Намуухан инээдэнд чинь гуниг минь оргүй хөвөрч
Нялхын чинь үнэрийг үрийнхээ зулайнаас мэдэрдэг
Эгэл намдуу төрхийг чинь би дээдэлдэг
Эрхсийн дор чинийхээ төлөө залбирдаг
Яг л миний шүтэн дурладаг

Sunday, February 1, 2009

Хувийн санхүүгээ авч явах 12 түлхүүр элемент

  1. Өөрийн харьцангуй давуу талаа олж тогтоо.
  2. Шинийг эрэлхийлэгч бай. зах зээлийн эдийн засагт хүмүүс бусдад туслан, аливаа зүйлийг хийх илүү сайн арга зам олсноор бусдаас урагш алхдаг.
  3. Олсон орлогоо дуустал бүү зарцуул. Хуримтлал бий бологх байнгын хөтөлбөрийг өнөөдрөөс эхэл.
  4. Аливаа зүйлийг түүний жам ёсны хугацанаас нь илүү бүү санхүүжүүл.
  5. Та мөнгөөрөө хамгийн их зүйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны өрөөс зайлсхийж, хэрэглэж байсан зүйл худалдан авч байх талаар бодож үз.
  6. "Бодит ертөнцийн" хадгаламжийн дансанд сар бүр мөнгө хийж эхэл.
  7. Хадгаламжийн нийлмэл хүүний хүчин чадлыг ашигла.
  8. Төрөлжүүл-бүх өндгөө нэг саванд бүү хий
  9. Индексжүүлсэн үнэт цаасны хөрөнгийн компаниуд хэт эрсдэл дагуулахгүйгээр мэргэжилтнүүдээс илүү танд тусална.
  10. Урт хугацааны үнэт цаасанд зорилготойгоор хөрөнгө оруулалт хий. Мөнгө хэрэглэгдэх үе ойртоод ирэхээр хөрөнгөоруулалт дахь бондын эзлэх хувиа нэмэгдүүл.
  11. Маш бага , эсвэл бүр эрсдэлгүй гэх, өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтын сүлжээнээс болгоомжил.
  12. Яаж мөнгө олох , хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хүүхдүүддээ зааж өг .





Wednesday, January 28, 2009

судалгаа




Case Processing Summary


Cases

Valid

Missing

Total

N

Percent

N

Percent

N

Percent

Hvis , bolobsrol

10

100.0%

0

0%

10

100,0%

Hvis bolobsrol Crosstabulation



Total

dund

Bvren dund

deed

Hvis eregtei

0

1

3

4

emegtei

1

0

5

6

Total

1

1

8

10

тайлбар:

10 асуудалтай 10-н хүнээс судалгаа авахад эрэгтэй 4, эмэгтэй 6 хүн хамрагдлаа. Үүнээс дээд боловсролтой 8хүн , бүрэн дунд боловсролтой 1 хүн, дунд боловсролтой 1 хүн байна.

Thursday, January 22, 2009

Нийтийн захиргаа

Бюрократ тогтолцоо миний бодлоор

Төр амгалан бол түмэн олон амгалан” хэмээх монгол ардын зүйр цэцэн үгийг та бүхэн төр тайван байвал л түмэн олон амгалан гэж ойлгож байгаа боловч угтаа төр улс маань өнөө үед амгалан батугай дарангуйлагч мөлжигч иргэдийг үл хүндэтгэч байгууллага болсонг л мэдэх байхаа. Төр яагаад ийм байдалд хүрэв? Гэх асуултыг хэн нэгэнд тавихад хүргээд байна би. Арга ч үгүй биз дээ төрийн их мэдэлтэн болгон нь өөрийн нэр төр , ашиг сонижоо олхыг зорилго зорилтоо болгосон нам , нам бус хүмүүс байгаа учраас…

Нэгэн жишээ авч үзье : Хөдөө орон нутгаас хөгжилийн их хот болох Улаанбаатар хотод маань дээд сургуульд элсэн суралцахаар ирээд 3 дахь жилийнхээ нүүрийг үзээд хүний нөөцийн хичээл дээр багшаасаа “Баянзүрх дүүргийн” хүн амын болон өсвөр насны ажилгүй иргэдийн тоо баримт олох бие даалт аваад “Баянзүрх дүүрэг” дээр очиж мэдээлэл авхыг хүсэж нэгэн ахимаг насны эмэгтэй ажилтанаас асуухад “За да чи манай дүүргийн иргэн биш учраас мэдээлэл өгч чадахгүйндээ гэхэд миний бодолд За да гэсэн үг нь мөнгө төлж л авна гэсэн үг болон хувирав. Тухайн үед халаасанд минь тэр эгчид өгөх байтугай автовусны ч мөнгөгүй оюутан байлаа. Энэ шалтгаанаар би бие даалтаа хийгээгүйн улмаас багш минь 0% тавиж би ч сэтгэл дундуур үлсэн юмдаа.

Тэр явдлаас хойш би авилгал танилын цар хүрээ ямар их тэлээ вэ гэсэн бодол өөрийн эрхгүй бодолд минь буусан юмаа.

Дүгнэн хэлхэд :

Төр ч бай жижиг аж ахуйн нэгж хүртэл хаа сайгүй авилгалд автаад булингартсан хар утаан дунд ажилдаг төрийн албан хаагчид байдагт эргэлзэх юмгүй. Үүнийг дагаад хүнд сурталч газар авч байгаа нь аюултай…Иймд иргэн та энэ байдалтай дасан зохицох биш эсрэг зогсч , аль болох бусдад ил гаргаж баримт нотолгоо болгон хамтран тэмцэх хэрэгтэй байна.

ХҮНД СУРТАЛ , АВИЛГАЛЫН

ТӨЛӨӨ ТЭМЦЭЦГЭЭЕ